УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн есдүгээр сарын дугаарыг хүлээн авч үзнэ үү.
Энэ удаагийн нэвтрүүлгээр дараах мэдээллүүдийг хүргэх болно.
"Онцлох сэдэв": Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар
"Иргэн танд":
• Баянзүрх дүүрэгт “хулгайлах” гэмт хэрэг 16 хувиар, “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах” гэмт хэрэг 3.1 хувиар тус тус өсжээ.
• Сүхбаатар дүүрэгт “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах" гэмт хэргийн гаралт 8, 9, 10 дугаар саруудад 4-5 дахин нэмэгдсэн байна.
"Үйл явдлын хураангуй":
• БНАЛАУ-ын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид монгол улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
• Хан-уул дүүргийн прокурорын газраас усны тухай хуулийн хэрэгжилтийг шалгалаа.
• “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба