Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам хамтран 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан “Оюуны өмчийн эрхийн хэргийг мөрдөн шалгах, яллах арга техник” сургалтад Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд оролцлоо.
Тус улсын Калифорнийн Төвийн дүүргийн шүүхийн шүүгч Дэвид О.Картер, Хууль зүйн яамны Олон улсын компьютер хакер, оюуны өмчийн хэрэг хариуцсан газрын прокурор Жэймс С.Юүн, мөн яамны Дижитал шүүхийн компьютерын гэмт хэрэг ба Оюуны өмчийн газрын орлогч дарга Томас Сонг зэрэг оюуны өмчийн эрхийн хэргээр мэргэшсэн хүмүүс “Монгол улс, Америкийн Нэгдсэн Улсын Оюуны өмчийн эрхийн эрх зүйн зохицуулалт”, “Оюуны өмчийн эрхийн хэргийг яллах, шийтгэл оногдуулах ажиллагаа” “Дижитал Шүүхийн шинжилгээ ба Оюуны өмчийн хэрэг”, “Оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг ба Дарк вэб” гэсэн сэдвүүдээр сургалтыг явуулж, харилцан туршлага судалсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба