ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 250 ПРОКУРОР СУРГАЛТАД ХАМРАГДАНА

A- A A+
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 250 ПРОКУРОР СУРГАЛТАД ХАМРАГДАНА

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газрууд хамтран   
хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан “Авлигын гэмт хэрэг ба прокурорын хяналт” сэдэвт сургалт 2022 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болж, аймаг, сум дундын прокурорын газрын 32 прокурор оролцлоо.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Монгол Улсын гавъяат хуульч, дэд профессор Б.Галдаа нар болон Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Сургалт, судалгааны хүрээлэнгийн прокурорууд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг гэмт хэргийн төрлүүдээр сургалтыг явуулсан байна.

Энэхүү сургалт нь нийт 5 удаа зохион байгуулагдах бөгөөд 250 прокурорыг хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.