Хэнтий аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймагт байрлах Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангид 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шалгалт хийлээ.
Шалгалтаар ял эдэлж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хууль, журмын дагуу зохион байгуулж байгаа эсэхийг танилцаж цаашид анхаарах асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба