МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ М.ЧИНБАТ НҮБ-ЫН ДУР ЗОРГООР БАРИВЧЛАН СААТУУЛАХ АСУУДЛААРХ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ М.ЧИНБАТ НҮБ-ЫН ДУР ЗОРГООР БАРИВЧЛАН СААТУУЛАХ АСУУДЛААРХ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн, хатагтай Элина Стейнертегээр ахлуулсан төлөөлөгчдийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор У.Золжаргал нар оролцож, прокурорын байгууллагын чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийн талаар танилцуулж, Ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь анх 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан, хүний эрхийн олон улсын хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг. Бүрэн эрхийн хугацаа нь 6 жил бөгөөд бие даасан 5 шинжээч-гишүүнээс бүрддэг байна.