Багануур дүүргийн прокурорын газраас торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг дүүргийн хэмжээнд шалгаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Тодруулбал, торгох ялаар шийтгүүлсэн хүмүүс тогтоосон хугацаанд торгуулийг төлөөгүй, тайлбар тодорхойлолт гаргах үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчээс хууль тогтоомжийн зарим заалтыг биелүүлж ажиллаагүй зэрэг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дахин гаргахгүй байж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар тус дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст прокурорын шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулжээ.
Энэхүү ажлын үр дүнд Багануур дүүргийн хэмжээнд торгох ял бүрэн биелэгдэж, торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдол дахин гараагүй байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба