МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29446, мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 446 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 16 мэдэгдэл хүргүүллээ.

Түүнчлэн 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 125, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 33, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, Авлигын 8, Амьд явах эрхийн эсрэг 5, Халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Кибер орчинд хууль бусаар халдах тус бүр 1 хэрэг байна.