Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Зөвлөгөөнөөр хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал солилцсон байна.
Мөн үеэр аймгийн ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурорууд болон аймаг дахь Цагдаагийн газрын тасгийн дарга нараас аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба