Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг дахь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаанд оролцон, орон нутгийн хэмжээнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Тодруулбал, тус аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гарсан хүүхдийн эсрэг болон хүүхэд холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдэд явуулах сургалтын явц, прокурорын байгууллагаас бичсэн шаардлагын биелэлт зэргийг танилцуулсан байна.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос тус аймгийн прокурорын газрын мэдээлэл, саналыг үндэслэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүрэг бүхий байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэлийг өгч, биелэлтийг энэ оны эцэст дүгнэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба