Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 365 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 984 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 375-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 609 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Дээрх хугацаанд ял эдлүүлэх ажиллагаа болон шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар гаргасан тус бүр 3 гомдлыг шинээр хүлээн авчээ.
Мөн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс харьяаллын дагуу шилжиж ирсэн 1 өргөдөл гомдлыг хүлээн авч, хянан шалгаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба