Багануур дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хүний эрхийг хангаж ажиллаж байгаа эсэхийг дүүргийн хэмжээнд танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авсан байна.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэн, түүнийг ажиллуулах байгууллагатай ажлын цаг, гүйцэтгэх үүрэг, хөдөлмөрийн нөхцөл зэргийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, мөн гэрээнд зааснаас өөр ажил хөдөлмөр хийлгэсэн зэрэг зөрчил тогтоогдсон тул дүүргийн прокурорын газраас харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зөрчлийг арилгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба