ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

A- A A+
ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28869, мөрдөн байцаалтын 2696 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 357 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 4 мэдэгдэл хүргүүллээ.

Түүнчлэн 301 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 143, Өмчлөх эрхийн эсрэг 99, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 26, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, Амьд явах эрхийн эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүүхдийн эсрэг тус бүр 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Кибер орчинд хууль бусаар халдах тус бүр 1 хэрэг байна.