Хан-Уул дүүргийн прокурорын газар болон тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын чиглэлээр анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гарган үүрэгжүүлсэн байна.
Тухайлбал, хувь хүний болон мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж ажиллахад онцгой анхаарч, прокурорын зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар нийтэд мэдээлэл өгөхгүй байх, удаан хугацаагаар шалгагдаж байгаа хэргүүдийг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан шуурхай шийдвэрлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг нийт мөрдөгч, прокуроруудад өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба