Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 976 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 273-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 354 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба