СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, дүүргийн прокурорын газраас энэхүү арга хэмжээнд оролцсон хүүхдийн эрхийн улсын байцаагч нарт гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалж хууль ёсны төлөөлөгчөөр оролцох, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Улмаар хүүхдийн эрхийн улсын байцаагч, ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж нэхэмжлэл бичих зэргээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.