ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН 100 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН 100 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөгөөн зохион байгууллаа.

Тодруулбал,  тус аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал,  Мал эмнэлэг,  Эрүүл мэнд,  Байгаль орчин, аялал жуулчлал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд болон Татвар, Улсын бүртгэл, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 20 байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий 100 гаруй албан тушаалтнуудыг оролцуулан уулзалт, зөвлөгөөнийг хийж, эрх бүхий албан тушаалтнуудын нийтлэг гаргаж буй алдаа зөрчил, анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтнууд зөрчлийн хэрэг бүртгэлтийг шалгаж шийдвэрлэхдээ учирсан хохирол, хор уршгийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоох, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудаас эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ур чадварыг нь дээшлүүлэх зэрэг асуудлыг онцлон хэлэлцэж, анхаарч ажиллахаар болсон байна.