“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газрууд хамтран хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан шүүгч, прокурор, мөрдөгч нарын нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2022.10.21/ боллоо.

Тус хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөх байгууллагын  төлөөлөл болох 200 орчим албан хаагч оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат нар үг хэллээ.

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийт 5 удаагийн сургалт болж 500 гаруй шүүгч, прокурор, мөрдөгч хамрагдсан ба хэлэлцүүлгийг сургалтын хүрээнд яригдсан “Авлигын гэмт явдал”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг”, “Мөнгө угаах гэмт хэрэг, хөрөнгө буцаах ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр  явуулсан байна.