Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28551, мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 401 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн 259 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138, Өмчлөх эрхийн эсрэг 88, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 9, Авлигын 3, Амьд явах эрхийн эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 7, Хүүхдийн эсрэг болон Татвар төлөхөөс залсхийх тус бүр 2, Худал мэдээлэл тараах, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба