“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”-ӨӨР ДАМЖУУЛАН ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

A- A A+
 “ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”-ӨӨР ДАМЖУУЛАН ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 302 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1005 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 307-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 698 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 22 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар  байгаа бол 268 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 12 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 20 гаруй иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.