ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУГААР

A- A A+
ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУГААР

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2022 оны аравдугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.

Энэ удаагийн нэвтрүүлгээр Дорноговь аймгийн прокурорын газар болон Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газруудын үйл ажиллагаа, чиг үүрэг, онцлогийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх болно.

• Дорноговь аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 60 хувиар өссөн байна.

• Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байна.

• Дорноговь аймгийн хэмжээнд зөрчлийн хэргийн гаралт 29 хувиар өссөн байна.

• Авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарч үе шаттайгаар сургалтуудыг зохион байгуулжээ.

• Замын-үүд сум дахь сум дундын прокурорын газраас Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 13 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна.

• Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 250 иргэний ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж байна.

• Иргэний хэргийн шүүхэд 56 нэхэмжлэл гаргаж 72 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж шийдвэрлүүлжээ.