Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28247, мөрдөн байцаалтын 3323 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 514 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 31 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Өмчлөх эрхийн эсрэг 98, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, Авлигын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэрэг байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба