ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цогтцэций Ханбогд сумдын Цагдаагийн хэлтэс, тасаг, Гал унтраах 66 дугаар анги, Гашуун сухайт гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөгөөн хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.  

Мөн тус прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль журмын дагуу явуулсан эсэхийг шалгасан шалгалтын дүнг танилцуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулсан байна.

Тус сургалт, зөвлөгөөнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 40 орчим албан тушаалтан оролцжээ.