Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтаар “Баривчлах байрны дотоод журам”-д заасны дагуу баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж ажиллахад анхаарах асуудлын талаар ярилцаж, цаашид нэгдсэн хөтөлбөр бүхий оновчтой, үр дүнтэй сургалтуудыг хийхээр шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба