НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтран баталсан “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хүрээнд хамтарч ажиллах асуудлаар санал солилцлоо.

Тодруулбал, тус баримт бичигт тусгагдсан "Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг дээдэлсэн, эрх зүйт ёс, сайн засаглалыг дэмжсэн хүн төвтэй засаглалд хүрэх” зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр прокурорын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Уулзалтад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Булганцэцэг, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.