“ӨРХ БҮР ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

A- A A+
 “ӨРХ БҮР ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Өрх бүр хүчирхийлэлгүй” аяныг эхлүүллээ.

Тус дүүрэгт Зөрчлийн тухай хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зөрчих зөрчил 2022 оны 10 дугаар сарын байдлаар 366 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 87 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн байна.

Дүүргийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэж 1 сарын хугацаанд 20 хорооны хамтарсан багуудын дунд “Өрх бүр хүчирхийлэлгүй” аяныг эхлүүлсэн байна. Аянаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор сургалт явуулах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хохирогч хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.