Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс прокурорын байгууллагад дадлага хийж буй оюутнуудад байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар ойлголт өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, ирээдүйн хуульч бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор практик сургалтыг зохион байгууллаа.
“Прокурорын хяналт”, “Прокурорын эрх зүйн хэлбэр” сэдвийн хүрээнд явуулсан тус сургалтад Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба