ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЭРХИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЭРХИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас “Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хуулийг нэг мөр хэрэглэхэд анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь салбар зөвлөлийн төлөөллүүд болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын аймаг дахь ахлах мэргэжилтэн оролцож, ял эдлүүлэх ажиллагаан дахь хүний эрх, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.