“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”

A- A A+
“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”

Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид “Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-өөр дамжуулан өргөдөл, гомдол, санал хүсэлт өгөх, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах, прокурортой биечлэн уулзах уулзалтын цаг авах, Эрүүгийн хэргийн төв архив болон түүний салбар архивд хадгалагдаж байгаа шүүх, прокурорын шийдвэрийн хуулбар лавлагааг авах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

“Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв” нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын 72, Мишээл салбарын 24 дүгээр цонхонд байрлан, ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна.