Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумдад ажилласан байна.
Тодруулбал, сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй танилцаж, орон нутаг дахь төрийн алба хаагчид, иргэд, хамтарсан багийн гишүүдэд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Авлига албан тушаал, байгаль орчин, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр яриа таниулга хийж, мэдээлэл өгчээ.
Мөн сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажил хангалтгүй байсан тул цаашид анхаарах асуудлын талаар Засаг дарга нарт чиглэл өгч, зөвлөмж хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба