Прокурорын байгууллага 2022 оны 11 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 458 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1148 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 415-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 733 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 448 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 10 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 25 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба