ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ПРОКУРОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ПРОКУРОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран Нийслэл, дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудын сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээнд хяналт тавих явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлыг хэлэлцэж, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулсан байна.