ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ 2022 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУГААР

A- A A+
ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ 2022 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУГААР

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2022 оны арван нэгдүгээр сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.

Жил бүрийн 12 дугаар сарын 09 өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан.

Энэхүү өдрийг тохиолдуулан энэ удаагийн нэвтрүүлгээр “Авлигын гэмт хэргийн хор уршиг, шалтгаан нөхцөл" болон прокурорын байгууллагаас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үйл явдлын мэдээ, мэдээллийг хүргэх болно.

• Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн авлигын хэргийн 37.2%-ийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

• Нийслэлийн прокурорын газрын нэг прокурор дунджаар 60 авлигын хэрэгт хяналт тавин ажиллаж байна.

• Авлигыг мэдээлэх 110 дугаарын утсаар 2022 онд 442 гомдол, мэдээллийг хүлээн авсан.

• Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа.