ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 386 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 386 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Прокурорын байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 400 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1154 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 386-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 768 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 10 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой,  15 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар  байгаа бол 375 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-д нийт 9 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 14 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.