Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу зохион байгуулна.
Шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Багатойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын 103 тоот өрөөнд хүлээлгэн өгнө үү. Үүнд:
-Төрийн албан хаагчийн анкет;
-Шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл;
-Шалгалтад оролцох иргэний гурван үеийн намтар;
-Бакалавр, түүнээс дээш боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;
-Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /төрийн албан хаагчид хамаарна/;
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нотолсон баримт;
-Цээж зураг 4x6 см хэмжээтэй /3 хувь/;
-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол баталгаажуулсан хуулбар;
-Төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг нотлох баримт;
-Цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар байна.
Шалгалт болох газар, цаг хугацааны талаарх болон бусад мэдээллийг Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдийн цахим хаягаар мэдэгдэнэ.
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ч.Бурмаа /утас 99089376/, Ц.Мөнхжаргал /99164162/, туслах ажилтан Н.Саруулцэцэг /утас 99094746/, хүний нөөцийн мэргэжилтэн Ш.Сийлэгмаа /утас 88019466/ нартай холбогдон авч болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба