Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоо, хууль зүйн тогтолцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.12.16/ зохион байгуулж байна.
Уулзалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлт хяналтын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албад, Авто сургуулийн холбоодын төлөөлөл оролцон мэдээлэл хийж, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хоорондох хамтын ажиллагааг хангах, шаардлагатай асуудлаар санал солилцох ажээ.
Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн албанаас дээрх байгууллагын төлөөллүүдээс хийсэн мэдээлэл, танилцуулга, оролцогчдоос гаргасан санал, шүүмжлэл, зам тээврийн ослын нөхцөл байдалд үндэслэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түүний үр нөлөөг дээшлүүлэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба