Улсын ерөнхий прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад салбарын онцлогт тохирсон хүний эрхийн мэдлэг олгох” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч нар хамрагдаж, Хүний эрхийн үндэсний комиссоос “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих анги, цагдан хорих байранд хийсэн хяналт, шинжилгээ, цаашид анхаарах асуудал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба