Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28220, мөрдөн байцаалтын 1572 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 243 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 41 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 20, Эдийн засгийн 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Кибер орчинд хууль бусаар халдах 2, нийт 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба