Увс аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус аймаг дахь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 23 байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд аймгийн Цагдаагийн газар болон Хүний эрхийн үндэсний комиссоос “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх”, “Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүнийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг хангах асуудал”, “Хүнийг саатуулах эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангах нь” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх талаар оролцогч байгууллагуудаас гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж гаргахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба