“ФЕМИДА-2022” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ, ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

A- A A+
“ФЕМИДА-2022” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ, ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2022” ёслолын ажиллагаа болж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал “Шилдэг прокурор”, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэнгийн прокурор, доктор (Ph.d) Ц.Мөнхбат “Шилдэг эрдэмтэн хуульч”-аар тус тус шалгарлаа.

 Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын танхим, Хуульчдын холбоо, “Чимид” сан, Нээлттэй нийгэм форум, Азийн сан зэрэг байгууллагын зочид төлөөлөгчид болон ахмад хуульчид оролцож, шилдэг хуульчдад шагнал гардуулан баяр хүргэсэн байна.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж, үлгэр дуурайлал болон манлайлсан шилдэг хуульчиддаа баяр хүргэе!