ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ПРОКУРОР, АЖИЛТНУУД ТОДОРЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ПРОКУРОР, АЖИЛТНУУД ТОДОРЛОО

Прокурорын байгууллагаас 2022 онд хамт олноо манлайлан ажилласан тэргүүний прокурор, ажилтнуудаа тодруулж, шагналыг гардуулан өглөө.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл;

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг;

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд;

Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаа;

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Нямбилэгт;

Захиргаа, удирдлагын чиглэлээр:

Улсын ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны системийн инженер М.Зоригт нар шалгарлаа.

Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье!