"Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгээс
/2022 оны арван хоёрдугаар сарын дугаар/
........................................
Прокурорын байгууллага Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хууль ёс, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсны баталгаа байх хуульд заасан чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхд хяналт тавьж, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцдог. Эдгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажилладаг.
Амьдрал хэмээх хөлгүй далайд хөл алдаж эрх чөлөөгөө хасуулсан боловч хуулиар олгогдсон бусад эрхийг нь хамгаалахад прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба