ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Шалгалт зохион байгуулах хугацаа, байршил

  • Хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтыг 2023 оны 01-р сарын 28-ны өдрийн /Бямба гариг/ 10:00 цагаас ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт байрлах лекцийн танхимд;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах эссэ болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг шалгах бодлогын шалгалтыг 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн 09:00 цагаас “Мөнгөн завьяа”-ийн ард буюу Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд байрлах 7 давхар шилэн байрны 6 давхрын цахим тоглоомын газарт;
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, манлайлах чадварыг шалгах ярилцлагын шалгалтыг 2023 оны 01-р сарын 31-ний өдөр 09:00 цагаас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 2 давхрын хурлын зааланд тус тус зохион байгуулна. Ярилцлагын хуваарийг  нэрсийн жагсаалтаар гаргаж, мэдээлнэ.

Шалгалтын явцад анхаарвал зохих асуудал

  • Шалгалтын товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд хүрэлцэн ирэх;
  • Шалгалтад оролцогч бүр амны хаалттай байх, шалгалтын явцад тогтмол зүүх;
  • Өөрийн иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичиг, шалгалтын хураамж 25,000 төгрөг бэлнээр авч ирэх;
  • Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас хуулах, хоорондоо ярилцах болон ном, сурах бичиг, бусад материал, ухаалаг төхөөрөмж /гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт/ авч орох, ашиглах зэргийг хориглоно;
  • Онцгой шаардлага үүсээгүй тохиолдолд бусадтай харилцахгүй байх;

Тусгай шалгалтын мэдлэг, чадварыг сорихдоо дараах байдлаар дүгнэнэ:

  • Прокурорын туслах ажилтны нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалтын хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт нь нийт 90 асуулттай байх ба асуулт тус бүр зөвхөн 1 зөв хариутай байхаар боловсруулагдана. Шалгуулагч нийт сорилын 60 хувийг буюу 54 ба түүнээс дээш асуултын хариуг зөв бөглөсөн тохиолдолд сорилын шалгалтад тэнцсэнд тооцож, 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
  • Сорилгод хариулах шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут / 1 цаг 30 минут/ байна. Сорилгын шалгалт дуусмагц  сорилгын шалгалтыг зогсоох дохио өгч, шалгалтыг дуусган, сорилгын шалгалтын дүнтэй танилцах боломж олгоно. Сорилгод багтах баримт бичигт: Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдал, Хуульчийн ёс зүй, Прокурорын ёс зүй. 
  • Бодлогын шалгалтыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас авах ба бодлогыг бодож эхлэх дохио өгсөн даруй бодлогын программд нэвтрэх үйлдэл хийнэ. Бодох нийт хугацаа 60 минут буюу 1 цаг байна. Шалгалтын хугацаа дуусахад бодлогын хариулт бичихийг зогсоох дохио өгч, бодлого бодох шалгалтыг дуусгаж, бодлогын хариу файлыг байгууллагын өгөгдсөн цахим шууданд илгээнэ. Цахим шуудан хүлээн авсан талаарх мэдээллийг шалгалтад оролцогчид танилцуулж, гарын үсгээр баталгаажуулан оролцогчдыг танхимаас гаргана. /20 хүртэл оноогоор дүгнэнэ/
  • Эссээг таваас доошгүй сэдвүүдээс оролцогч нэг иргэнийг төлөөлүүлж сугалуулах бөгөөд уг сонгогдсон /нэг/ сэдвээр нийт оролцогчид эссэ бичнэ. Эссэг дүгнэхдээ агуулга, найруулга зүй, логик уялдаа холбоо, эрх зүйн үндэслэл, дэвшүүлсэн санаа, зөв бичгийн дүрэм зэргийг харгалзан 20 хүртэл оноо өгнө. Эссэ бичих хугацаа 1 цаг үргэлжлэх бөгөөд үгийн тоо 150-иас доошгүй байна.
  • Ярилцлагын шалгалтаар сонгон шалгаруулалтад оролцогчийн өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвар, хувь хүний зан төлөв, ажил мэргэжилдээ хандах хандлагыг үнэлэх зорилгоор асуулт тавьж, хариулт авах хэлбэрээр явуулан 30 хүртэл оноогоор дүгнэнэ.
  • Хууль, эрх зүйн мэдлэгийн сорил, эссэ, ярилцлага, бодлогын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцож, прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэнэ.

Шалгалтад оролцогчийн эрх, үүрэг

   Шалгалтад оролцогч дараах эрх эдэлнэ:

  • шалгалттай холбогдох асуудлын талаар комиссын дарга, гишүүдээс лавлагаа, мэдээлэл авах;
  • шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, шалгалтын даалгаврын агуулга, боловсруулалт, үнэлгээ, шалгалттай холбогдох бусад асуудлын талаар комисст гомдол гаргах.

   Шалгалтад оролцогч дараах үүргийг хүлээнэ:

  • шалгалтад бүртгүүлэх баримт бичгийн үнэн зөвийг хариуцах, шаардлагатай нэмэлт материалыг бүрдүүлж өгөх;
  • шалгалт товлогдсон цагаас хоцрохгүй байх;
  • шалгалтад орохоор ирэхдээ иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичгийг авч ирэх;
  • шалгаруулалтын журам, дэгийг зөрчихгүй байх;
  • комиссын дарга, гишүүдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, бусад оролцогчдын хууль бус үйлдлийг зогсоох, анхааруулах байдлаар хамтран ажиллах.

Шалгалтын дүн, даалгаврыг хүчингүйд тооцох

Дараах тохиолдолд шалгалтад оролцогчийн дүн, даалгаврыг хүчингүйд тооцно:

  • баримт бичиг дутуу, хуурамчаар бүрдүүлсэн;
  • шалгалтад өөрийнхөө өмнөөс өөр бусад этгээдийг оролцуулахаар завдсан, оролцуулсан;
  • энэ журмыг зөрчиж, нууцлал алдагдсаны улмаас шалгалтад тэнцсэн нь илэрсэн;
  • шалгалтын явцад энэ журмыг удаа дараа зөрчсөн;
  • зөвшөөрөгдөөгүй материалыг шалгалтын явцад ашиглахыг завдсан, ашигласан;
  • шалгалтын хуудсанд зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн;
  • бусад оролцогчоос хуулсан, хуулуулах болон бусад зөрчлүүдийг гаргасан нь баримтаар тогтоогдсон.

Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

  • Сонгон шалгаруулалтын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг комисст гаргана.
  • Гомдол гаргагч шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор, шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг үнэлгээг танилцуулснаас хойш ажлын 1 хоногийн дотор, бусад гомдлыг тухай бүр бичгээр гаргана.
  • Гомдол гаргагч нь гомдолдоо шаардлага, түүний үндэслэлийг тодорхой дурдаж, нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
  • Комисс сорилын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг даруй шийдвэрлэн, бодлого, даалгаврын шалгаруулалтад оролцох боломжит хугацааны өмнө хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.
  • Сорилын шалгалтын үнэлгээнээс бусад гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид бичгээр хүргүүлнэ.

ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

  • Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн, албан хаагчийг бүртгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зохион байгууллаа. 
  • Дээрх хугацаанд нийт 232 иргэн, албан хаагч материал ирүүлснийг шалгалтын комиссын хуралдаанаар хянаж бүртгэх эсэхийг шийдвэрлэв.
  • Баримт бичгийн бүрдэл, албан тушаалын тодорхойолтод заасан болзол шаардлагыг хангасан 231 иргэн, албан хаагчийг шалгаруулалтад оролцуулахаар бүртгэж, нэг иргэнийг бүртгэхээс татгалзаж  шийдвэрлэсэн болно.

 

Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдсан иргэдийн жагсаалт

2023 оны 01 дүгээр сарын 16                                                Улаанбаатар хот

Овог нэр

1

Батсүхийн Анхбаяр

2

Одхүүгийн Дуламсүрэн

3

Дэмчигсүрэнгийн Дүүриймаа

4

Энхбатын Гэрэлтуяа

5

Заягийн Тэмүгэн

6

Дэлэгнямын Хулан

7

Нямгэрэлийн Сэргэлэн

8

Жаргалсайханы Чингүн

9

Чинбатын Билгүүн

10

Наранбаярын Намуун

11

Мундагбаатарын Гансүх

12

Едилханы Торгон

13

Хасимын Марал

14

Банзрагчийн Болорцэцэг

15

Ойдовдоржийн Нямгэрэл

16

Бямбажавын Жавхлан

17

Батцэнгэлийн Энхболор

18

Бямбажаргалын Золбоо

19

Лхагвадоржийн Дашбалжинням

20

Эрдэнэцогтын Оюундарь

21

Тогтохбаатарын Сумхүү

22

Оюунчимэгийн Энхзаяа

23

Чулуунбаатарын Цэндмаа

24

Санжаасүрэнгийн Жавзмаа

25

Аленбекийн Арай

26

Бат-Оршихын Хонгорзул

27

Баатарсүхийн Бүжинлхам

28

Мандалцэцэгийн Ариунбат

29

Пүрэвдоржийн Цэндсүрэн

30

Баясгалангийн Аззаяа

31

Энхбаатарын Будханд

32

Ганбаатарын Дөлбадрах

33

Мөнхзулын Бүрэнжаргал

34

Наранбаярын Энхмэнд

35

Амартөрийн Мөнхжаргал

36

Гантөмөрийн Алтанчимэг

37

Болдын Ганзаяа

38

Оюуны Батбилэг

39

Эрдэнэбилэгийн Цэгмид

40

Алтангэрэлийн Хажидсүрэн

41

Батхуягийн Ариундарь

42

Гантулгын Даваамөнх

43

Төмөрийн Сэлэнгэ

44

Санжидын Отгонпагам

45

Батжаргалын Батчимэг

46

Баттулгын Цэнгэлмаа

47

Уламбаярын Билгүүнзаяа

48

Дагвацэрэнгийн Отгон

49

Бямбацогтын Тамир

50

Ганзоригийн Болорчулуун

51

Тэрбишийн Дэлгэрмаа

52

Бүүвэйбаатарын Өнөрцэцэг

53

Пүрэвжавын Золбаяр

54

Адъяасүрэнгийн Цэрэнчимэд

55

Батбаярын Урангоо

56

Амарсайханы Алимаа

57

Энхбуянтын Отгонбаатар

58

Эрдэнэбатын Мөнх-Ирээдүй

59

Доржготовын Дэмбэрэлжүний

60

Мөнхбаярын Мөнхдэлгэр

61

Дашлхүндэвийн Баасанцэрэн

62

Отгонбаярын Чулуунбат

63

Дэндэвийн Өнөрцэцэг

64

Сумъяасүрэнгийн Цэрэндулам

65

Дашийн Цэвэлмаа

66

Гантөмөрийн Насанжаргал

67

Доржсүрэнгийн Түмэн-Өлзий

68

Сүхбаатарын Ариунжаргал

69

Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ

70

Барбаатарын Лхагвасүрэн

71

Сүх-Очирын Оюунсувд

72

Батболдын Банзрагч

73

Энхбатын Гандолгор

74

Эрдэнэбатын Золжаргал

75

Мөнгөөгийн Туяа

76

Доржготовын Оюунгэрэл

77

Батбаатарын Мөнхтуул

78

Мөнхбаярын Намуун

79

Болдбаярын Баасанжаргал

80

Бум-Эрдэнийн Цэгмэд

81

Сүрэнхорлоогийн Мөнгөнтамир

82

Дашдоржийн Баянхүү

83

Мөнхцэцэгийн Мөнхдэлгэр

84

Бат-Эрдэнийн Ням-Осор

85

Батжаргалын Эрхэмболор

86

Болор-Эрдэнийн Аюурзана

87

Мөнххишигийн Уянга

88

Ариунжингийн Ундрахбаяр

89

Батдоржийн Лхагва

90

Болорцэцэгийн Азхийморь

91

Загарсүрэнгийн Сүхбаяр

92

Анхбаярын Чанцалдулам

93

Биндэръяагийн Анужин

94

Отгонбаярын Дөлгөөн /эрэгтэй/

95

Мөнхбатын Солонго

96

Батсайханы Мягмар

97

Нацагдоржийн Ариунбилэг

98

Хүрэлбатын Энгүүн

99

Мөнхтүвшингийн Гэрэлмаа

100

Төмөрхуягийн Даваадулам

101

Ганхуягийн Орхонтуул

102

Сандагдоржийн Батцэцэг

103

Батбаярын Даваахүү

104

Жаргалсайханы Намуунцэцэг

105

Цогтоогийн Даваахишиг

106

Чимэддагвын Баярмаа

107

Баянмөнхийн Бадамцэцэг

108

Говийн Хулан

109

Цэндсүрэнгийн Хонгорзул

110

Баттөрийн Уламбаяр

111

Мандалсүрэнгийн Алтантогос

112

Дамцагдоржийн Нармандах

113

Сурнай-Эрэгийн Отгонбилэг

114

Базаргүрийн Бадамханд

115

Сүхбаатарын Алтанцэцэг

116

Содномдаржаагийн Оюунбат

117

Төгсийн Янжмаа

118

Бадралын Нямсүрэн

119

Ганболдын Үүрийнтуяа

120

Ганболдын Даваажаргал

121

Ерланы Айдана

122

Чинбатын Энхцэцэг

123

Өнөрбаярын Нармандах

124

Галбадрахын Эрдэнэсувд

125

Далайн Амарзаяа

126

Буяндэлгэрийн Буянзаяа

127

Мандалчимэгийн Нямзаяа

128

Санжжумдааны Энхбат

129

Сандагсүрэнгийн Жавхлантөгс

130

Батцэнгэлийн Алтансувд

131

Цагаанцоожийн Баярзаяа

132

Эрдэнэбаярын Наранхүү

133

Уламбаярын Билэгтбаатар

134

Түмэндэлгэрийн Энхзул

135

Төртогтохын Ундрах

136

Зоригтбаатарын Мөнгөнзаяа

137

Баярмөнхийн Энхцолмон

138

Ганбаатарын Урантуяа

139

Баттулгын Баттөгөлдөр

140

Баярбаатарын Халиунгоо

141

Отгонхүүгийн Отгонцэцэг

142

Даланхоёрын Соёлзул

143

Отгонбаярын Дөлгөөн /эмэгтэй/

144

Сеченовын Төртулах

145

Ядамсүрэнгийн Амармэнд

146

Мөнх-Оргилын Саранзаяа

147

Төртогтохын Буджав

148

Галхүүгийн Пунсаа

149

Баясгалангийн Болд-Эрдэнэ

150

Энхбаярын Оюунбилэг

151

Оюунцэрэнгийн Мягмарсүрэн

152

Дамбийнямын Амарзаяа

153

Энхболдын Дөлгөөн

154

Цэндбадрахын Лхагваням

155

Мөнхбилэгийн Энх-Амгалан

156

Энхбаатарын Буянжаргал

157

Баасангийн Хэрлэнтуяа

158

Сүхбаатарын Дуламсүрэн

159

Оджамцын Одонзаяа

160

Хэнмэдэхийн Мөнхболормаа

161

Цогт-Очирын Болортунгалаг

162

Эрдэнэбаярын Минж-Учрал

163

Нармандахын Номин-Эрдэнэ

164

Хишигсүрэнгийн Номин-Эрдэнэ

165

Эрдэнэхүүгийн Сэржмядаг

166

Бавуугийн Жаргал

167

Отгонжаргалын Сайханжаргал

168

Жаргалсайханы Хонгорзул

169

Балжиннмын Цэрэнпагма

170

Энхжаргалын Зулцэцэг

171

Биндэръяагийн Тунгалаг

172

Болдбаатарын Сувд-Эрдэнэ

173

Эрдэнэбатын Билгүүн

174

Мөнхбаатарын Мөнхтуул

175

Батнасангийн Бямбажав

176

 Эрдэнэсүхийн Дорждэрэм

177

Мэндбаярын Долгорсүрэн

178

Алтангэрэлийн Раднаабазар

179

Табигатын Күнсулу

180

Болдсайханы Халиунаа

181

Батчулууны Төгөлдөр

182

Батчулууны Хаш-Эрдэнэ

183

Баттулгын Хулан

184

Мягмаржавын Мишээл

185

Хишигсүрэнгийн Цогзолмаа

186

Батхүүгийн Бүжмаа

187

Пүрэвдагвын Чин-Оюунсайхан

188

Сүрэнжавын Сүхбаатар

189

Даваанямын Мөнхжин

190

Нэргүйбаатарын Зулаа

191

Батболдын Энхжин

192

Отгонбаярын Буянтөгөлдөр

193

Баттогтохын Тогтохням

194

Болатын Жанерке

195

Отгонбатын Тэргэлсаран

196

Цэрэндашийн Ганхуяг

197

Отгонжаргалын Бадамханд

198

Хадбаатарын Цэрэнлхам

199

Золбаярын Анхбаяр

200

Наранчимэгийн Тунгалагтамир

201

Сайнбаярын Батхишиг

202

Баясгалангийн Дулмаа

203

Ширбазарын Лхамсүрэн

204

Сүхбаатарын Өлзийсайхан

205

Баярмагнайгийн Билгүүн

206

Орхонбаатарын Золзаяа

207

Эрдэнэчимэгийн Мөнхжинмаа

208

Алексийн Цэрэндулам

209

Одбаатарын Чингис

210

Ганпүрэвийн Энхжин

211

Түвшинбаярын Номин-Эрдэнэ

212

Отгонбаярын Марал-Эрдэнэ

213

Мөнхбатын Ренчинмядаг

214

Бямбасүрэнгийн Отгонтуул

215

Дугарын Урангоо

216

Батчулууны Мандухай

217

Батнасангийн Бат-Оргил

218

Баттулгын Энхжин

219

Батгэрэлийн Батжаргал

220

Ариунболдын Батманал

221

Болорцогийн Болортуяа

222

Бат-Эрдэнийн Бямбасүрэн

223

Энхмөнхийн Сайнбаяр

224

Хатанбаатарын Болортуяа

225

Батцоожийн Цэрэнбат

226

Амарсайханы Баасансүрэн

227

Цэрэннадмидын Мандалбаяр

228

Отгонбаатарын Төгөлдөр

229

Сономпилын Батжаргал

230

Батбаярын Саруул

231

Батцэнгэлийн Номин