ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, прокурорын байгууллагаас 2022 онд Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн ажлуудын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар танилцууллаа.

Хэвлэлийн бага хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэн, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор У.Золжаргал, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Долгион нар болон Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.