ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТООН МЭДЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТООН МЭДЭЭ

Прокурорын байгууллагаас 2022 онд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 32 байгууллагын 10.513 албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

  • Зөрчлийн хэргийн дийлэнх нь Нийслэлд үйлдэгдсэн байна.  

Прокуророос давхардсан тоогоор нийт 2.698.521 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өссөн байна. Зөрчлийн хэргийн 75.8 хувь нь Нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Нийт зөрчлийн хэргийн 99.9 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг зөвтгүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдол  өмнөх оны мөн үеэс 4.4 дахин өсөв.

Прокурор зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан 1605 шийдвэрийг хүчингүй болгуулахаар, 2646 шийдвэрт өөрчлөлт оруулахаар тус тус дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан 1325 шийдвэрийг хүчингүй болгожээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 55.979 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 1325 шийдвэрийг хүчингүй болгон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн байна.

  • Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт хамгийн их хувиар өссөн байна.

2022 ондЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 79.327 удаа үйлдэгдсэн нь 30.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 5781 удаа үйлдэгдсэн нь 22.7 хувиар, Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2365 удаа үйлдэгдсэн нь 12.5 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.248 удаа үйлдэгдсэн нь 11.8 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 10.245 удаа үйлдэгдсэн нь 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 271 үйлдэгдсэн нь өмнөх оноос 90.3 хувиар буурчээ.

  • Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулахаар олгосон прокурорын зөвшөөрөл 72.2 хувиар өссөн байна.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа хийх тухай 8168 саналыг хянаж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэсэн байна. Нийт олгосон 8134 зөвшөөрлийн 0.5 хувь нь Орон байранд үзлэг хийх, 13.4 хувь нь Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 85.9 хувь нь Хүний биед шинжилгээ хийлгэх, 0.02 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгожээ.

  • Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 628 удаагийн шалгалт хийлээ.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийт 628 удаагийн шалгалт хийж, 11.508 зөрчлийг илрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудад 304 прокурорын шаардлага бичиж хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.