Прокурор 2022 онд эрүүгийн хэргийн анхан шатны 14.326, давж заалдах шатны 2135, хяналтын шатны 155 шүүх хуралдаанд тус тус оролцож, дүгнэлт гаргажээ.
Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад 724 эсэргүүцэл бичиж, шүүхээр хэлэлцүүлснээс 67 хувь нь биелсэн байна.
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХИЙСЭН АЖИЛ, ГАРСАН ҮР ДҮН:
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 2065 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 54.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.
Түүнчлэн эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 559 хэрэгт оролцож 591.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба