Ховд аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Баруун бүс дэх Онцгой байдлын газар, Баруун бүс дэх Гадаадын иргэн харьяатын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын 90 орчим албан тушаалтнууд оролцсон байна.
Зөвлөгөөнөөс хууль хяналтын байгууллагуудын өдөр тутмын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл солилцож ажиллах, хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг тогтмол зохион байгуулах, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр анхаарч “Төлөвлөгөө” гаргаж, хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба