ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
 ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  АЖИЛТНУУДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнуудад ёс зүйн сургалт зохион байгууллаа.

Захиргаа, үйлчилгээний ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, прокурорын байгууллагын ажилтнуудаас гаргаж байгаа алдаа зөрчил, анхаарах асуудал, прокурорын хяналтын ажлын онцлог зэрэг сэдвийн хүрээнд тус сургалтыг явуулсан байна.