Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2023 оны нэгдсэн зөвлөгөөн 2 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагаас 2022 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн болон “Прокурорын байгууллагын 2023-2026 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд баримтлах бодлого чиглэл, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөний арга хэмжээнд Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний комиссын холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан нийт прокурор, ажилтнуудад үүрэг даалгавар өгч, 2022 онд амжилттай ажиллаж, бусдыгаа манлайлсан Сүхбаатар, Увс аймаг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газруудыг болон Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх, Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл нарыг шагнаж, урамшууллаа.
Прокурорын байгууллага 2023-2026 онд:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба