БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДОЛООН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДОЛООН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 171 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

- Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Дээрэмдэх гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд урьд оноос 57 хувиар өссөн байна. Тиймээс дээрх төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 7, 14, 16, 22 дугаар хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг ариулгуулахаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.