Монгол Хуульчдын холбооноос “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Мөн Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор Ц.Насанбат “Прокурорын байгууллагын цахимжилт, бусад байгууллагын уялдаа” сэдвээр, бусад байгууллагаас “Цагдаагийн байгууллагын цахимжуулалт ба цаашдын чиг хандлага”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим хэргийг цахимжуулах нь”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал”, “Цахимжилт ба хүний эрх” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулсан.
Дээрх байгууллагуудаас хэлэлцүүлгийн үеэр хийсэн мэдээлэл танилцуулга, оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба